[Чөлөөт цаг] Солонгос эмэгтэй жүжигчдийн арчилгааны нууцаас 💃💓
Сайн байцгаана уу? 💕
Өнөөдөр та бүхэндээ солонгосын
"Мөнхийн залуу насны бэлгэ тэмдэг" болсон
эмэгтэй жүжигчдийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Тэдний сүүлийн үеийн зургууд болон арьс, бие галбираа
хэрхэн арчилдаг талаараа өөрсдийнх нь хуваалцсан аргуудыг
танилцуулах болно оо.
❤❤❤
1. Жүжигчин И Ён Э /1971онд төрсөн/
“Дэ Жангым” киноны гол дүрийн жүжигчин И Ён Э буюу
бидний мэддэгчлэн Жангым энэ жил 49 нас хүрч байгаа гэнэ.
Дараа жил гэхэд 50 хүрнэ гэдэгт итгэмээргүй залуухан харагддаг учраас түүний хөгширдөггүй нууцыг хүн бүр сонирхдог байна. Түүний хувьд арьсаа арчлахдаа олон төрлийн бүтээгдэхүүнээс татгалздаг ба нэг юм уу хоёр төрлийн бүтээгдэхүүн л хэрэглэдэг гэнэ. Тэгэхдээ химийн найрлагагүй хамгийн органик, хурц биш найрлагатайг сонгодгоо нэгэн ярилцлагын үеэрээ хуваалцсан байна. Харин бие галбираа гоолиг хэвээр нь хадгалахын тулд онцгойлон дасгал хийдэггүй бөгөөд энгийн өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээдэг гэсэн юм.
2.Жүжигчин Ким Сон Рён/1967онд төрсөн/
Жүжигчин Ким Сон Рён энэ жил 53 хүрч байна.
50 гарсан хэдий ч 30 дөнгөж гарч буй мэт залуухан харагддагаараа алдартай.
Тиймээс түүний арьс, бие галбираа хэрхэн арчилдаг талаар
солонгосчууд ч өөрсдөө ихэд сонирхдог.
Бидний хувьд түүнийг “Өв залгамжлагчид” драманы
Ким Таны ээжийн дүрээр сайн мэдэх билээ.
![]() |
| "Өв залгамжлагчид" киноны хэвлэлийн хурлын үеэр |
Тэрээр ямар дасгал хийх нь тийм ч чухал биш,
харин зарчмын дагуу тууштай хийх нь хамгийн чухал хэмээн хэлдэг байна.
Ким Сон Рён жүжигчин нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ
өөрийн арьс арчилгааны талаар багахан мэдээлэл өгсөн байна.
Тэрээр өглөө босоод нүүрээ угаахдаа арьсаа цочроохгүйн тулд
зөвхөн усаар угаадаг байна.
Мөн нүүрний булчингаа суллаж өгөнгөө
дээш чиглэлтэй массаж хийж өгдөг гэсэн шүү.
Биеийн галбирын хувьд хэт их дасгал хөдөлгөөн хийх нь
харин ч сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай учраас
бага багаар тогтмол хийхийг зөвлөжээ. Тиймдээ ч сүүлийн 6жилийн турш
биед хэт ачаалал өгдөггүй платтесаар хичээллэж байгаа аж.
Эрүүл мэндээ сайн хамгаалж байж ийм залуу сайхан байх боломжтойг
санаж эрүүл аргаар жингээ барихыг зөвлөж байв.
Түүний хувьд 54 кг жинтэй 168см өндөртэй юм.
3. Жүжигчин Кён МиРи /1964онд төрсөн/
Бидний “Дэ Жангым” киноны Чой ахайтны дүрээр сайн мэдэх жүжигчин Кён Ми Ри нь энэ жил 56нас хүрч байгаа юм байна. Түүний наснаасаа залуухан харагддаг эрүүл арьс, гоолиг биеийн галбирыг шагшин магтдаг хүн олон. Түүний хоёр охин нь мөн солонгосын алдартай жүжигчид бөгөөд хоёул ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөжээ.
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg















Comments
Post a Comment