Залуужуулах мэс засал гэж юу вэ? | НАНА эмнэлэг
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Сүүлийн үед манай эмнэлгийн хуудсаар залуужуулах мэс заслын талаар
сонирхсон хүмүүс их холбогдож байгаатай холбоотойгоор
өнөөдрийн блогоо бэлтгэлээ.
☺☺☺☺☺
☺☺☺☺☺

Нүднээс дээш хэсэг болон нүднээс доош хэсэг гэж хоёр зааглах юм. Нүүрний арьс татах мэс засал нь унжсан хацар, хүзүү, завьж, эрүүний хэсгийг татаж өгдөг мэс засал учраас нүдээр баримжаалан хувааж байгаа ч нүдний дээд, доод зовхи татах мэс засал маань үүнд багтдаггүйг анхаарах хэрэгтэй.
1. Нүднээс дээш хэсгийн арьсыг хэрхэн татах вэ?-Үсэн дотор зүсэлт хийдэг болохоор сорви үлдэхгүй ба татаж болох хамгийн их хэмжээгээр татдаг учраас үр дүн сайтай. Зүсэлт хийсэн хэсэгтээ арьсан доор хайлдаг өргөсөн хадаас маягийн зүйл суулгаж өгдөг бөгөөд тодорхой хугацааны хайлаад байхгүй болдог. Хагалгааны цаг 1 цаг үргэлжлэх бөгөөд мэс заслаас хойш 7дахь өдрөө оёдлоо авхуулдаг
2. Нүднээс доошх хэсгийг хэрхэн татах вэ?
- Энэ хэсэг нь болохоор чихний урд хэсэгт зүсэлт хийдэг. Сарвуу үрчлээ болон унжсан завьж,эрүү, хүзүүний үрчлээг арилгах боломжтой.
Тодорхой хэмжээнд сорви үлддэг бөгөөд тодорхой хугацааны дараа бүргэрсээр бараг үлддэггүй.
Мэс засал хийлгэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа оёдол авах боломжтой байдаг. Тухайн хүний биеийн байдлыг харгалзан оёдол хэзээ авч болохыг үзлэгийн дараа хэлж өгдөг байгаа.
Тус мэс засал нь 4 цаг орчим үргэлжилдэг. Мэс заслын дараа нэг хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бөгөөд мэс заслын дараа суулгасан шүүс гадагшлах гуурсыг хоёр хоногийн дараа эмнэлэг дээр ирж авахуулна. 3-4 долоо хоногт хавдар болон хөхрөлт нь багасч бага багаар арилдаг байгаа.
Бүтэн нүүрний арьс татах мэс заслын үед энэ хоёр мэс заслын аргыг хамт хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг бөгөөд бүрэн эдгэсний дараа 10-20 насаар залуухан харагдах боломжтой. Энэ үр дүнгээ 8-10жилийн хугацаанд барьдаг ба түүнээс хойш хөгшрөх үйл явц харагдаж эхлэх болно.
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
Comments
Post a Comment