[Чөлөөт цаг] Цагаан сарын амралтаар Бусан явах уу?😀😀😀

                                                     💓Ёнду гүүр💓


1934онд баригдсан Солонгосын анхны боомтын гүүр бөгөөд 
дундаж хэмжээний усан онгоц өнгөрөх бүрт гүүрний нэг талыг өргөж 
өнгөрөөн явуулдаг өвөрмөц тогтолцоотой гүүр байна. 
Нийт 4 минутын хугацаанд гүүрийг өргөдөг ба өдөрт 6 удаа ингэдэг байна. 
Үүнийг харахаар жуулчид олноороо ирдэг гэсэн шүү.

💓Камчон Соёлын тосгон💓


Энэхүү газар нь солонгосын ард иргэдийн 
амьдралын өөрлөлтийн чухал үеүдэд байсан түүхэн утга учиртай газар аж. 
Уулсаар хүрээлүүлсэн энэ тосгоны гудамж барилга нь
 шат шиг бүтэтэйгээрээ онцлогтой. 
Жил бүр 1сая 400мянган хүн энэ газраар зочилдог байна.

 💓Хэүндэ далайн эрэг/Haeundae Beach💓

Хэүндэ далай эрэг рүү явахын тулд Бусан station дээрээс 
метро аль эсвэл автобусанд суувал 1 цаг орчим зарцуулдаг. 
Бусаны далайн эргүүдээс хамгийн алдартай нь бөгөөд 
эргэн тойрондоо амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой байгууламж сайтай. 
Одоо өвөл болохоо усанд сэлж чадахгүй ч 
өвлийн далайн үзэсгэлэнг хараад ирэхэд муугүй гэж бодож байна ккк

💓Жагалчи зах/Jagalchi Market💓

Бусаны хамгийн алдартай далайн бүтээгдэхүүний зах.
Аялахдаа амттай зүйл идэхийг чухалд үздэг хүмүүс 
заавал очих хэрэгтэй газруудын нэг юм.

💓Юнпүсан цэцэрлэг/Yongdusan Park 💓

Бусаны хамгийн алдартай гурван газрын нэг бөгөөд 
хотын яг төвд нь байрладаг. 
Тиймээс оройн цагаар Бусан хотын шөнийн үзэсгэлэнг харах боломжтой. 
Цэцэрлэг дотор 120метрийн өндөртэй Бусан цамхаг байдаг нь 
хотыг бүхэлд харах боломжоор хангажээ. 
 


📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng

🤳Холбогдох утас : 010-4756-6601

📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg









Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал