💕Илүү хөөрхөн, илүү залуухан💕 | НАНА монгол Моделийн гайхалтай ӨӨРЧЛӨЛТ

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
Өнөөдөр та бүхэндээ НАНА эмнэлгийн нүүрний мэс заслын модель 
Отгонжаргалын мэс заслын өмнөх ба дараах 
өөрчлөлтийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 
Өнгөрсөн  11сарын 1-14-ний хооронд манай эмнэлгээс нүүрний үнэгүй мэс засал хийлгэх моделийн шалгаруулалт зарласан билээ. Уг шалгаруулалтанд маань төрөл бүрийн насны маш олон эмэгтэйчүүд оролцсон бөгөөд тэр дундаас Отгонжаргал(28) шалгарч өөрт хэрэгтэй гоо сайхны мэс заслаа 100 хувь үнэгүй хийлгэх боломжийн эзэн болсон юм. 
 Тэрээр нөхөр, хоёр настай охинтой бөгөөд өдгөө нөхрийн хамт Солонгос улсад ажиллаж амьдарч буй. Түүний хувьд хүүхэд төрүүлсний дараа огцом их турснаас үүдэн нүүр хэсгийн яс төвийж, арьс нь үрчийж эхэлсэн байна. Гэнэтийн их хөгшрөх өөрчлөлтөөс болж сэтгэл санаагаар их унадаг байснаа ярилцлагын үеэр бидэнд хэлж байсан юм. 28настай хэрнээ үеийнхнээсээ илүү хөгшин харагдах болсон тэрээр өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн ч боломж нь бүрдэхгүй байсаар өдийг хүрчээ.
НАНА эмнэлгийн шалгаруулалтанд илгээсэн зураг
Гэсэн ч энэ бүхний эцэст солонгост байх хугацаандаа гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл нь биелж, түүний хүслийг биелэхэд нь НАНА эмнэлэг багагүй хувь нэмрээ оруулахаар болсон юм. Ингээд Отгонжаргал 11сарын 18-нд эмнэлэг дээр ирж эмч нараасаа нарийн зөвлөгөө авч, бүтэн биеийн шинжилгээгээ өгсөн бөгөөд 11 сарын 27-ний өдөр мэс засалдаа орохоор болов.
11сарын 27 Мэс заслын хийх зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурж буй Отгонжаргал
Отгонжаргал хийлгэсэн мэс заслууд:
*Нүдний хосломол сэтэлгээ
*Зүсэлттэй давхраа засах мэс засал
*Нүдний доод талын өөхөнцөр тараах мэс засал
*Хамрын хэлбэр засч, өндөрлөх мэс засал
*Дөрвөлжин эрүү болон шанаа багасгах мэс засал
*Урд эрүүний хэлбэр засах мэс засал
*Нүүрэнд өөх суулгах мэс засал
Зөвлөгөө авч буй нь
НАНА эмнэлгийн Захирал эмч Ким Хён Жүний хамт
20191127 мэс заслын дараа
Мэс заслаас 1 хоногийн дараа /эмнэлгээс гарав/
Мэс заслаас 2 хоногийн дараа /нэг дэх удаагийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ/

Мэс заслаас 4 хоногийн дараа
Мэс заслаас 5 өдрийн дараа/ хоёр удаагийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ/
Мэс заслаас 7 өдрийн дараа/оёдлоо авахуулав/
Одоо мэс засал хийлгээд аль хэдийн 12 хоножээ. Хараахан хавдар нь бүрэн буугаагүй ч нүд, хамар, нүүрний хэлбэр нь маш их таалагдаж байгаа гэсэн шүү. 
Мэс заслаас 12 өдрийн дараа


Мэс заслаас 12 өдрийн дараа
Мэс заслаас 12 өдрийн дараа
💓💓💓Өдөр ирэх тусам хөөрхөн болсоор 😍💟💟💟
Мэс заслаас 2 долоо хоногийн дараа


 💓💓💓Илүү хөөрхөн, илүү өхөөрдөм💟💟💟

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng

🤳Холбогдох утас : 010-4756-6601

📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg




Comments