Гоо сайхны мэс заслын эмнэлэг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Сүүлийн үед гоо сайхны мэс засал хийлгэж буй 
хүмүүс ихээр нэмэгдэж байна. Үүнийг дагаад тоолж барамгүй олон эмнэлэг байгуулагдаж,  
гоо сайхны мэс заслын  талаар мэдээ мэдээлэл ихээр цацагдсаар. 
 Энэ олон сонголтын дунд хамгийн түрүүнд юуг анхаарч 
өөрт тохирсон газраа сонгох вэ.
   Та мэс засал хийлгэхээр төлөвлөж л байгаа бол 
хэт тренд дагахаас илүү өөртөө хамгийн тохирсон мэс ажилбар болон 
эрсдэлгүй байдлыг эхэнд тавих нь чухал юм.  
   Эрсдэлийг багасгахын тулд мэдээж анхаарах хэрэгтэй 
зүйлсийг нарийвчлан судлах нь чухал. 
Тиймээс гоо заслын эмнэлэг сонгохдоо 
эрсдэлийг багасгах арга барил, мэдээ алдуулалт буюу 
норкоз хийх багаж хэрэгслийн аюулгүй байдал зэргийг шалгаж үзэх хэрэгтэй.
   Хүнд хэлбэрийн хагалгаа хийх тохиолдолд 
бүтэн норкозонд орох шаардлагатай байдаг ба ийм тохиолдолд 
мэдээ алдуулах ажиллагаа болон нарийн мэргэшсэн эмч нар 
үйлчилж буй эсэх нь хамгийн чухал. 
Норкозонд орсны дараах өвчтөний байдлыг сайтар анхаарах нь ч 
мөн адил тун чухал юм. Бүтэн норкозонд орсны дараа биеийн хэм алдагдаж, 
бүх бие саажилтанд орох тохиолдол ч бий болох магадлалтай байдаг. 
Энэ нь маш ховор тохиолддог ч амь насанд аюултай 
шинж тэмдэг учраас заавал анхаарах шаардлагатай.
   Тиймээс та гоо сайхны хагалгаа төлөвлөж байгаа бол наад зах нь дээрх 
аюултай шинж тэмдгээс урьдчилан хамгаалах зориулалттай  зэрэг 
дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа хэрэглэдэг эмнэлгийг сонгох хэрэгтэй шүү.

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg


Comments