[Чөлөөт цаг] Киноны гол дүр шиг хувцаслаад гэрэл зургаа татуулаарай💃

Сайн байцгаана уу? 2019он дуусахад 29хөн хоног үлджээ. Энэ ондоо хийхийг хүссэн зүйлсээ амжуулахад мөн нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн гэсэн үг билээ.
 ✌💁✌
Энэ удаа та бүхэндээ Сөүлийн Игсондунд байдаг Өөрчлөлтийн үеийн хувцас түрээсийн газрын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Аялалаар ирсэн нэгэнд нь аялалын маршрут,энд оршин суудаг нэгэнд нь найз нөхөдтэйөө чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэхэд нь тус болно гэж найдаж байна.😉😉
Сүүлийн үед солонгост Өөрчлөлтийн үеийн 
хувцас түрээсийн үйлчилгээ тренд болоод байгаа билээ.
Найз нөхөд, амраг хосууд энэ үеийн дэгжин хувцсаар гоёж,
 зургаа даруулах моод дэлгэрээд буй юм. 
Та бүхний сайн мэддэгчлэн солонгосчуудын 
японы дарлалд орохын өмнөх үе болон японы дарлалын үеийг тусгасан 
драманууд дээр иймэрхүү хувцас өмсөж гардаг шүү дээ. 
Жишээлбэл, "Зоригт эрийн түүх", "Mr. Sunshine" гэх мэт. 
Тэгвэл энэ нь түүхэн тооллын үүднээс 1876-1910оны үе буюу  Өөрчлөлтийн үе, 
1910-1945оны хоорондох үе буюу японы дарлалын үе юм.
 Солонгосын Өөрчлөлтийн үе нь 1876 онд өрнийн соёл иргэншил 
албан ёсоор орж ирсэн үеэс эхлээд Японы дарлалд орсон 1910он хүртэлх хугацааг нэрлэдэг. Энэ үед анх удаа Европ маягийн хэв маяг солонгосчуудын
 хувцасны соёлд орж ирсэн бөгөөд 
үндэсний хувцас болох ханбугны дараагийн үеийн хувцас болон орж ирсэн байна. 
Тухайн үед хувцас хэрэглэлд өөрчлөлт орохоос гадна барилга байгууламж, 
хоол хүнс, утга зохиол гээд соёлын бүх хүрээнд өрнийн соёл хүчээ авсан үе юм. 
Метроны 1-р шугамны Jongno3ga буудал дээр буугаад
4-р гарцаар гарвал яг эсрэг талд нь "Мёнсон /'명성'/ myonsong"
нэртэй хувцас түрээсийн газар байдаг.
/종로3가역 4번출구 건너편 '명성'/
Тариф:
Хувцас түрээс 3цаг 20,000вон
Хувцас түрээс 6цаг 30,000вон
Хувцас түрээс бүтэн өдөр 35,000вон
Хувцас түрээс хоёр өдөр нэг шөнө 40,000вон
/хувцас+ гоёл чимэглэл+ зураг даруулах хэсэг ашиглах+ бусад дагалдах хэрэглэл БАГТСАН/
Хэрвээ найз нөхөд, амраг хостойгоо хамт киноны гол дүрд хувирч, 
гэрэл зургаа үлдээхийг хүсвэл Өөрчлөлтийн үеийн хувцас түрээсийн газарт нэг 
 очоод үзээрэй!
❤❤❤
👇👇👇
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg



Comments

Popular posts from this blog

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал