[Чөлөөт цаг] Өвөл хамгийн үзэсгэлэнтэй байдаг Японы 5 хот 😍😍😍

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
Энэ удаа аялалын талаар мэдээлэлтэй ирлээ.💁💁💁
Өвлийн улирал халуун орон руу аялах нь элбэг байдаг ч 
өвлын аялалын маршрут төдийлөн элбэг байдаггүй шүү дээ. 
Тэгвэл энэ удаа та бүхэндээ өвлийн улиралд хамгийн үзэсгэлэнтэй байдаг 
Японы хотуудын талаар танилцуулахаар бэлтгэлээ. 
Зул сарын уур амьсгал орсон үед өмнө нь очиж үзэж байгаагүй
өөр орны цастай гудамжаар алхах гээд төсөөллөөд үздээ.   
☺☺☺
1. Utaro тосгон
Цасны хот Хоккайду бүс нутагт байдаг Отару нь 
цас хучсан хөдөөний жижиг тосгон юм. 
Уг тосгон жижиг чамин зүйлсээр дүүрэн бөгөөд 
үүнийг галт тэрэгний зогсоол дээр буунгуутаа л шууд мэдрэх боломжтой байна. 
Отаругийн хамгийн алдартай аялалын цэг нь Отару түнэль юм. 
Жижигхэн хэдий ч хүмүүсийн хөл тасардаггүй ба ойр хавьд нь 
дэлгүүр хоолны газрууд дүүрэн байдаг.
2. Yufuin тосгон💕
Япон халуун рашааны тосгонуудын нэг. 
Байрлалын хувьд солонгостой хамгийн ойрхон байдаг. 
Халуун рашааны тосгон учраас японы уламжлалт буудал 
ryokan-д байрлавал илүү сонирхолтой байдаг ба 
энэ нь зэрэглэлээ дагаад үнэ, бүтэц нь янз бүр байдаг байна. 
Уг тосгонд буддын сүм мөн хэд хэд байдаг нь жуулчдын анхаарлыг татдаг.


3. Hakodate хот
Хоккайду бүс нутгийн гурав дахь том хот. 
Шинэ жилийн үеэр япон явж байгаа бол заавал очих хэрэгтэй хотуудын нэг юм. 
                                  Зул сарын баярын агуулгаар төрөл бүхийн үйл ажиллагаа их
 зохион байгуулдаг бөгөөд шөнийн үзэсгэлэн нь хамгийн шилдэг газар. 
Нар жаргаж харанхуй болох үеэр хамгийн үзэсгэлэнтэй болдог байна. 
Төв онгоцны буудлаас гурван цагийн зайтай. 
Hakodate хот ч гэсэн халун рашаанаараа алдартай гэсэн шүү.
4. Kyoto хот
Япон улсын өнгө төрхийг хамгийн их хадгалж үлдсэн хот. 
Эртний загвартай барилга байгууламж, уур амьсгал хамгийн сэтгэл татам хэсэг нь юм. 
Японы дээр үеийн кинон дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц 
олон зүйл хийж болох ба ямар нэг зүйл хийгээгүй байсан ч 
хотын өнгө төрх тэр чигээрээ кино шиг уур амьсгалтай байна.
Мөн эндэхийн хоол нь бусад бүсээс илүү амттай гэгддэг байна. 
Kyoto хотод зун маш халуун болдог учраас 
өвөл, намар аялалаар очиход хамгийн тохиромжтой.
5. Fukuoka хот
Fukuoka хотод аль ч улиралд очсон үзэсгэлэнтэй байдаг ч 
өвөл очвол илүү сэтгэл татам байдаг байна.
Өндөр цамхагаас эхлээд үзэх зүйл маш ихтэй. 
 Буудал сонгохдоо төв хэсгээр аялалын маршруттай ойрхон байсан дээр байдаг. 
Буудал, жуулчны хауснууд төрөл бүрээрээ байдаг учраас үнийн хувьд санаа зоволтгүй төв рүү байрлал сайтай газар буудаллахыг зөвлөж байна.

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg



Comments