Давтан мэс заслын үед шалтгаан болоод цаг хугацааг зөв тодорхойлох нь хамгийн чухал!

Сайн байцгаана уу? 
💟💟💟 
Энэ удаа та бүхэндээ хамар, нүдний давтан мэс заслын талаар
 мэдээлэл орчуулан хүргэж байна.
☺☺☺
 Гоо сайхны мэс засал хийлгэсэн ч тухайн өөрчлөлт сэтгэлд нийцэхгүй байх юм уу эсвэл
 алдаа гарснаас үүдэн сөрөг нөлөө үүсэх зэрэг тохиолдолд 
давтан мэс засал хийлгэх шаардлага гардаг.  
Нүд, хамрын мэс засал маш олноор хийгдэх болсныг дагаад эдгээр мэс заслын давтан мэс
заслын тоо ч эрчимтэй өсч байна. Тухайн хүний сэтгэлд нийцэхгүй мэс заслын үр дүн болон мэс заслын дараах сөрөг үр дагавар зэргээс үүдэн давтан мэс засал хийлгэх болдог. Хоё р дахь удаагийх буюу давтан мэс засал гэдэг утгаар энэ төрлийн мэс засал хийхэд анхаарах зүйл маш олон байдаг. Давтан мэс заслыг амжилттай хийж өгөхий тулд мэс засал хийх хугацаа болон өмнө өөр газарт хийлгэхэд нь ямар алдаа гарсныг сайтар оношлох шаардлагатай. Давтан мэс засал хийлгэхдээ энгийнээр бодож хямд үнэ, урамшуулал зэргийг харж сонголт хийх нь аюултай юм. Давтан мэс засал гэдэг нь засуулахыг хүслээ гээд хүссэнээрээ шууд хийлгэж болдог зүйл биш. Тухайн хүний байдал болоод давтан мэс засал хийлгэх болсон шалтгаан зэргээс хамаараад хэзээ хийвэл илүү тохиромжтой вэ гэдгийг шийддэг. 



Нүдний давтан мэс заслын хувьд өмнө нь зүсэлттэй аргаар давхраа хийлгэсн үү зүсэлтгүй аргаар хийлгэсэн үү гэдгээс хамаардаг. 
Энгийн зүсэлттэй мэс заслын хувьд хамгийн багадаа 6сарын дараагаас 
давтан мэс засал хийлгэх боломжтой.
  Мөн мэс заслын хавдар зэрэг бүрэн эдгэсэн зэргээс хамаарах нь ч бий. 
Тиймээс энэ талын мэс засалд мэргэшсэн эмчтэй эмнэлэгт хандаж, мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр мэс засал хийлгэх хэрэгтэй.
 Хамрын давтан мэс заслын хувьд энгийн хамар өндөрлөх мэс заслын хувьд 
3сарын дараа хийх боломжтой ч болж өгвөл 
6сарын дараа хийвэл илүү үр дүнтэй байдаг. 
Гэхдээ өмнөх мэс заслаар суулгасан силиконы сөрөг нөлөөнөөс үүдсэн
 давтан мэс засал бол силиконыг авч тодорхой хугацаанд эмчилгээ хийсний дараа давтан мэс засал хийх нь илүү аюулгүй.  
Давтан мэс засал хийлгэхээр эмнэлэг хайж байгаа бол тухайн эмнэлэгт 
уг мэс заслаар дагнасан нарийн мэргэжлийн эмч байгаа эсэхийг сайтар судалж, 
мөн эмнэлгийн аюулгүй ажиллагааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эсэхийг судлах нь зүйтэй. Мөн гоо сайхны мэс засал гэдэг багахан мэс заслаар 
их өөрчлөлт өгдөг учраас зөвлөгөө авахдаа эмч зөвлөхүүдтэй дэлгэрэнгүй тодорхой ярилцах нь чухал байдаг.


👇👇👇
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал