[Чөлөөт цаг] Дасгал хийсний дараа арьсаа хэрхэн арчлах вэ?

Са  Сайн байцгаана уу? ✋✋❤
Та бүхэндээ энэ удаа арьс арчилгааны зөвлөгөөний талаар
 мэдээлэлтэй ирлээ. 
Дасгал хийсний дараа арьс хэт улайх нь хэвийн үзэгдэл үү, 
эрчимтэй жингээ хасахад арьс их унждаг гэлцдэг 
энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ гэх зэрэг асуултын
 хариултыг мэдэхийг хүсвэл анхаарлаа хандуулаарай. 
Жингээ барихын тулд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүст 
дасгалын дараа арьсаа хэрхэн арчлах талаар хүргэе.
😇😇😇
😈Diet бол арьсны дайсан😈
Нүүрээ хэт улайтал хэтрүүлэн дасгал хийх нь буруу. 
Халууны энергиэс болж арьсны гадаргуу хуурайшиж, эмзэгшдэг. 
Энэ байдал үргэлжилвэл арьсны улайлт тэр чигтээ тогтох аюултай бөгөөд
 будаг ч сайн шингэхээ больдог. 
Дасгалын дараа арьсны нүх томордог бөгөөд 
үүнийг агшаах арчилгаа хийх хэрэгтэй. 
👀👀👀
Дасгал хөдөлгөөн хийвэл биеийн бодисын солилцоо сайжирч, 

муу бодисыг гадагшлуулснаар бид арьс гоё болно гэж боддог. 
Гэтэл энэ нь буруу ойлголт аж. 

Байнгын дасгал сургуулилттай байдаг тамирчид хүртэл

 бүгд тийм чанга, чийглэг арьстай байдаггүй шүү дээ.

Үргэлж эрүүл, цэвэрхэн арьстай байхын тулд 

арьсанд ачаалал өгч хөлс ихээр гаргадаг дасгалын дараа болон

 өмнө заавал арьсаа зөв арчлах нь чухал юм.


👉Дасгалын өмнө👈

Дасгалын өмнө будагаа арилгах хэрэгтэй бөгөөд нарны тос, 
нимгэн ВВ энгэсэг хүртэл түрхэж болохгүй. 
Хөлс, бохирдол, нүүрний будаг дасгалын үед 
томорсон арьсны нүх рүү орж, элдэв үрэвсэл асуудал үүсгэдэг байна.
 Гоо сайхны хөвөнг норгоод хэсэг хөргөгчинд хийж
 хүйтэн болгосны дараа дасгал хийж байх үедээ нүүрэндээ тавих хэрэгтэй.
 Энэ нь арьсны халууныг бууруулахаас гадна чийгшүүлэх үйлчилгээтэй.
 Олон янзын найрлагатай чийгшүүлэгч тоник, 
сэрум зэргээс илүү усаар норгох нь илүү үр дүнтэй байдаг.
 Чийгшүүлэгч түрхвэл нүхийг бөглөх магадлалтай учраас 
усаар норгосон хөвөн юм уу алое гель түрхэх хэрэгтэй.  


👉Дасгалын дараа👈

Дасгалын дараа аль болох хурдан л арьс арчилгааны 
бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй.
 Хүйтэй усаар/эмзэг арьс бол бүлээн ус/ нүүрээ угааж,
 хүйтэн маск зэргийг ашиглаж дасгалын дараа 
сударсан арьсыг чангалж өгнө. 
Халуун энерги ихэссэн арьсыг тайвшруулахын тулд
 толгойны ардаа хүйтэн жин тавингаа нүүрэндээ алое юм уу
 гэртээ хийсэн өргөст хэмх, төмс маск зэргийг тавьбал үр дүнтэй. 
Мөн жин их хасах тусам арьсаа чангалах нь чухал. 
Алдартнууд хүртэл дасгал хөдөлгөөн өдөрт 3-4цаг хийдэг ч
 нэг дор ихээр хийлгүй бага багаар тасалж хийдэг бөгөөд
 дасгалаа дуусгаад заавал арьс тайвшруулж, чангалах үйлчилгээнд ордог байна. 

💖💖💖

Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, Сөүл хот, ганнам дүүрэг 492 HM барилга 3-6давхар/9- р шугам Шиннунхён буудал 3-р гарц баруун гар тийш бүтэн эргээд 3мин/
한국어주소: 서울특별시 강남구 강남대로492HM타워 3-6층,13층/지하철 9호선 신논현역 3번출구에서 3분/ 
💌Instagram:https: nanahospital.mng
🧚‍♂️facebook: nanagoosaikhniiemneleg
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601


Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал