[Чөлөөт цаг] Солонгосын HALLOWEEN 2019 зургууд болон Trick or Treat -ийн тухай сонирхолтой БАРИМТ!👽💀👽


Сайн байцгаана уу? 
 Бүгдэд нь Халловины баярын мэнд хүргэе.
💀💀💀
Өнөөдөр та бүхэндээ Халловины баяртай холбогдуулан нэгэн сонирхолтой мэдээлэлтэй ирлээ.Энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг 
орнуудын нэг бол Америк билээ. Америкт Аймшгийн баяраар яг л хүүхдийн баяртай адил хүүхдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг ба телевизээр уг баяртай холбоотой хүүхэлдэйн кинонууд хүртэл өдөржин цацагддаг байна. Хүүхэлдэйн баатрын дүрд хувирч үдэшлэгт явах нь уг баярын гол заншил бөгөөд үдэшлэг дээр тоглоом тоглож, чихэр тараах/авах зэргээр цагийг өнгөрөөдөг. Худалдааны төв, хоолны газарт араг яс, аалз, сүнс зэргээс сэдэвлэсэн  аймшгийн дүрс хэлбэртэй бүтээгдэхүүнүүд борлуулдаг бөгөөд үүнд дуртай хүмүүс их байдаг ч дургүй хүмүүс ч цөөнгүй байдаг аж. Америк Аймшгийн баярын онцгой ёс заншлууд дотроос 
TRICK or TREAT-ийн талаар танилцуулъя. 

👽👽👽👽👽👽

TRICK or TREAT-ийг яагаад хийдэг вэ?
Халловины баяраар хүүхдүүд айл айлд очиж “Trick or Treat!” гэж хэлдэг. 
Энэ нь “Намайг дайлахгүй бол золгүй явдал тохиолдоно шүү” 
гэсэн утгатай гэнэ. Энэ үгийг хэлсний дараа 
тухайн айлын эзэн хүүхдүүдэд урьдчилж бэлдсэн чихрээ өгдөг. 
Тэгвэл энэ зан үйлийн гарал үүслийн талаар олж мэдэцгээе. 
Аймшгийн баярын гарал үүслийн талаар олон төрлийн 
домог байдаг ч энэ дундаас Америк Халловины баяр нь 
Европын Айландаас нүүж ирсэн хүмүүсээс гаралтай гэсэн
 домог хамгийн их байдаг байна. 
💀💀💀
Уг баяр нь Америкт 
1900 оны эхэн үед тархсан бөгөөд энэ үед 
уг баяртай холбоотойгоор муу сүнсийг хөөх
 нэрийдлээр хотын байшин барилгыг сүйтгэх зэргээр
 үймээн дэгдээдэг байсан учраас
 баярын талаар маргаан их байжээ.
Энэхүү үймээнт байдал хэдэн арван жил өнгөрсөн ч 
өөрчлөгдөхгүй улам даамжирсаар байв.
 Тиймээс томчуудын сүйтгэн бусниулах 
үйл ажиллагааг таслан зогсоохын тулд
 хүүхдүүд хөгжилдөж болохуйц зан үйлүүдийг
 шинээр зохиосон байна. 
Энгийн иргэдийн ч тайван амгалан байдлыг хангаж, 
хүүхдүүд ч оролцож болохоор 
шинэ зан үйлийн нэг нь Trick or Treat юм. 
Ийнхүү энэ үеэс эхлэн  Халловины баяраар хүүхдүүд 
айлын хаалга тогшин Trick or Treat! хэмээн 
хэлж амттан авдаг уламжлал үүсчээ. 
Trick or Treat гэж хүүхдэд чихэр өгөхийг хэлдэг гэж л 
мэддэг байснаас ийм соёлын өөрчлөлттэй хүртэл 
холбоотой гэдгийг нь шинээр мэдэж авлаа. 


👽👽👽👽👽👽

Төгсгөлд нь СОЛОНГОСЫН HALLOWEEN-ий
 баярын зургуудаас хүргэж байна. 






  

👇👇👇
📍NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, ганнам дүүрэг 492 HM барилга 3-6давхар/9- р шугам Шиннунхён буудал 3-р гарц баруун гар тийш бүтэн эргээд 3мин/

💌Instagramm:https://www.instagram.com/nanahospital.mng/

Холбогдох утас : 010-4756-6601



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал