Монголд клипний зураг авалтаа хийсэн Heize-ийн шинэ дуу ALL-KILL хийлээ


Сайн байцгаана уу?✌✌❤ Намрын налгар өдрийн мэнд хүргэе.
өнөөдөр та бүхэндээ Монголд зураг авалтаа хийсэн нэгэн дууны талаар мэдээлэл бэлтгэлээ.
😇😇😇


Солонгосын дуучин, хөгжмийн зохиолч Heize өчигдөрхөн 

шинэ уран бүтээл болох
 “Falling leaves are beautiful” дуугаа цацсан билээ. Уг дуу нь гарсан даруйдаа
 Солонгосын томоохон чартууд болох Bugs, Melon, Soribada, Genie, Olleh music зэрэгт тэргүүлэн ALL-KILL хийсэн байна.

Heize-ийн инстаграм шинэчлэлт: "Сэтгэл минь МонголМонгол..."
20191001 id@heizeheize

Намрын өнгө аясыг тусгасан уг дууны клипийг Монголд хийснээрээ 
солонгосчуудын анхаарлыг ихээхэн татаад буй юм. Хагацлын тухай дуу учраас
 дууныхаа өнгө аясд тохируулаад Монголын тал нутаг, шөнийн одод зэргийг үзэсгэлэнтэй агаад гунигтайгаар дүрсэлсэн байна. Дуучин Heize ч гэсэн клипэн дээрээ ноолууран хувцсаар гоёсон нь монгол маягийн өнгө аясыг улам тодотгож өгчээ.
Heize-ийн инстаграм шинэчлэлт: Байрлал-Төв аймаг,Алтанбулаг сум


Энэ мэтчилэн солонгосын урлагийн одууд 
Монголд хүрэлцэн ирж уран бүтээлээ хийх нь олширшоор буй билээ. Өнгөрсөн онд алдарт охидын хамтлаг 
Twice клипний зураг авалтаа хийгээд буцсан байдаг.
 Дуучдаас гадна зураг авалтаа Монголд хийсэн хөгжөөнт нэвтрүүлэг, богино хэмжээний кинонууд цөөнгүй. 
Тэдгээр бүтээлээр дамжуулан манай улсыг улам их таниулсаар байгаа юм. 
Сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсээр байгаа солонгос жуулчдын тоонд ч гэсэн энэ маягийн урлагийн бүтээлүүд 
тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа нь дамжиггүй.


👇👇👇
📍NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, ганнам дүүрэг 492 HM барилга 3-6давхар/9- р шугам Шиннунхён буудал 3-р гарц баруун гар тийш бүтэн эргээд 3мин/

💌Instagramm:https://www.instagram.com/nanahospital.mng/

🤳Холбогдох утас : 010-4756-6601

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал