Завгүй өдөр тутмын амьдралаасаа түр ч болов амсхийхийг хүсч байна уу?




Завгүй өдөр тутмын амьдралаасаа түр ч болов амсхийн, 
ойрхон салхинд гарахыг хүссэн ч
 яг хаашаа явахаа шийдэж чадахгүй байна уу? 

💖💖💖💖💖

Та бүхэндээ энэ удаа Солонгост 
намрын улиралд аялахад тохиромжтой 
газруудын талаар танилцуулахаар шийдлээ.
 Байгалийн үзэсгэлэнт газраар аялж, 
амттай зүйл идвэл хамаг стресс тайлагдах юм шиг санагдаж байна шүү.

💪😇💪

Солонгос улсад бүгчим зуны улирал өнгөрч намар иржээ.
 Энэ үеэс эхлэн навчис өнгөө хувиргаж, намрын улирлыг чимдэг билээ.
 Солонгост намрын улиралд өнгөт навчны баяр 
орон даяар газар газарт болдог бөгөөд 
энэ нь хаврын сакураны баяртай дүйцэхүйц 
өргөн цар хүрээтэй мөн үзэсгэлэнтэй болдог.
Намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэй болдог газрууд руу 
салхинд гарчихаад ирвэл  
эрч хүчтэйгээр ажлаа хийх юм шиг санагдахгүй байна гэж үү...
🙏

1.    Мёнсон уулны Мөнгөн өвс цэцэгний баяр  
Мёнсон уул нь мөнгөн өвс цэцэгний ургадаг таван газрын нэг юм. 
Энэ баярт оролцсоноор тосгоны уул тахих ёслол болон
 урлагийн тоглолт үзэх боломжтой. 
Мөн байгальд ээлтэй гарын алчуур хийх, мөнгөн өвс цэцэг будах, 
гар урлалын бүтээл урлах зэрэг зүйлстийг туршиж үзэх юм байна.

👇👇👇

Хугацаа: 2019.10.12-2019.10.27
Байрлал: Гёнгиду Пучон хот Ёнбүгмён Санжон нуур 411-р зам 89 
/경기도포천시영북면산정호수로44 89
Тасалбар: Талбай хэрэглэх төлбөр+ хувийн машин 2000вон

2.    Нами арал
Нами арал нь бидний сайн мэдэх
 "Өвлийн хайрын дуу" олон ангит киноны 
зураг авалтыг хийсэн газраар 
Ази даяар алдаршсан аялал жуулчлалын газар билээ.
 Нами арал дээр Аялгуут дууны музей,
 Олон улсын үндэстний хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн, 
Хүүхдийн олон улсын номын сан, 
Соёл урлагийн газар, Андерсэн зурагт номын төв, 
Нами галерэй зэрэг урлаг соёлын бүс байрлахаас гадна,
 бүх өрөөг нь зургийн үзэсгэлэнгээр чимэглэсэн зочид буудал байдаг байна.

👇👇👇

Ажиллах цаг: Өдөр бүр 07:30-21:30
Байрлал: Гёнгиду Капён Бүгханганбёнру 1024
/경기도 가평군 가평읍 북한강변로 1024/
Тасалбар: 13000 вон

💟💟💟


📍NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, ганнам дүүрэг 492 HM барилга 3-6давхар/9- р шугам Шиннунхён буудал 3-р гарц баруун гар тийш бүтэн эргээд 3мин/
💌Instagramm:https://www.instagram.com/nanahospital.mng/
🤳Холбогдох утас : 010-4756-6601











Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх