Фэнүүд л явж чадах ОНЦГОЙ аялалын төрөл

Сайн байцгаана уу? 10-р сар дуусахад хэдхэн хоног үлджээ. Энэ удаа та бүхэндээ нэгэн сонирхолтой аялалын төрлийн талаар танилцуулахаар мэдээлэл бэлтгэлээ.  

💓💓💓

Хайртай дуучныхаа явсан газраар аялахыг “Фэн аялал” гэнэ

Сүүлийн үед KPOP оддын фэнүүд дунд хайртай дуучныхаа нь очиж байсан газар эсвэл  дуучидтай нь холбоотой газарт очиж үздэг “Фэн аялал” буюу “ДогжиСүллэ” тренд болоод байна. “ДогжиСүллэ” гэдэг нь солонгосоор Догхү буюу ямар нэг зүйлд дурлагч болон Сонжи Сүллэ буюу ариун дагшин газраар аялах гэсэн утгатай үгсээс гаралтай.  Энэхүү аялал нь ямар нэг хамтлаг дуучны фэн бол зайлшгүй мэдэж байх шаардлагатай бөгөөд, хэрвээ жинхэнэ фэн мөн бол нэг удаа ч болов явж үзэх хэрэгтэй аялалын төрөл болоод байгаа гэнэ. 

BTS-ийн фэн Арминуудын аялалын маршрут

Өмнөд Солонгосын BTS/Bangtan Boys/ хамтлаг

2013 онд “BigHit” энтертайнментийн дор дэбут хийсэн BTS хамтлаг нь маш богино хугацаанд дэлхийн хэмжээнд нэрээ гаргаж чадсан хамтлаг билээ. Тэдний фэнүүд дэлхийн өнцөг булан бүрт улам нэмэгдсээр байгаа, энэ хэрээр “BTS аялал” ч арминуудын дунд тренд болоод байна. BTS-ийн өмнөх бэлтгэлийн байр болон тэр үед хамтлагийн гишүүдийн байнга очдог байсан Гангнам дүүрэгт байдаг “Юүжон” хоолны газар энэ төрлийн аялалын нэг хэсэг юм. Метрогоор яваад Шинса буудал( Sinsa station) дээр буугаад 1-р гарцаар гарвал нарийн гудамжны төгсгөлд тэр алдарт “Юүжон” хоолны газар гарч ирнэ.
Хоолны газрын үүдээр орвол шилэн хаалган дээр BTS хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй зургууд хүлээн авна.  Дотогш орвол BTS гишүүдийн ул мөр дүүрэн. Хөргөгч, хана таазан дээр хүртэл тэдний зураг дүүрэн учраас хэн ч харсан энэ газар фэнүүдийн зочилдог онцгой газар гэдэг нь илт харагдана. Хоолны газрын дотор тал нь дэлхийн өнцөг булан бүрээс арминуудын авчирч өгсөн зүйлсээр чимэглэгджээ.
 Энэ газрын хамгийн алдартай меню нь “Хар гахайны чулуун аягатай будаатай хуурга” бөгөөд энэ нь хамтлагийн гишүүд дэбют хийхээсээ өмнөөс дуртай байсан меню аж. Хамтлагийнхны суудаг байсан суудал хүртэл одоо фэнүүдийн хамгийн суух дуртай суудал болжээ. Фэнүүдийн хооронд дуртай гишүүнийхээ суудал дээр суух гэсэн багахан өрсөлдөөн хүртэл болдог гэсэн шүү.
Юүжон хоолны газарт хооллож буй гишүүд 
Хоолны газрын эзэн Кан Сон Жа “Тэд дэбутээсээ өмнө ч одоогийх шигээ төлөв даруу хүүхдүүд байсан. Тэд ингэж их алдартай болсон нь үнэхээр зүүд шиг санагдаж, маш их бахархаж байна. Миний хувьд ч гэсэн энэ нь маш аз ивээсэн явдал” хэмээн ярьжээ.  

 Арминуудын очих дуртай бусад газруудын талаар дараагийн мэдээгээрээ илүү дэлгэрэнгүй хүргэе. Дараагийн мэдээгээр эргээд уулзацгаая.😍😍😍

👇👇👇

📍NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, ганнам дүүрэг 492 HM барилга 3-6давхар/9- р шугам Шиннунхён буудал 3-р гарц баруун гар тийш бүтэн эргээд 3мин/

💌Instagramm:https://www.instagram.com/nanahospital.mng/

🤳Холбогдох утас : 010-4756-6601

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал