Posts

Showing posts from February, 2021

[NANA-Чөлөөт мэдээ] Netflix-ийн санал болгох цувралууд 2021он 💁

Image
Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Netflix-ийн санал болгох цувралууд 2021он гэсэн блогийг орчуулан хүргэхээр бэлтгэлээ.                                Орчуулгын эх сурвалж: breakingcube.com ❤❤❤👀 Энэ удаа та бүхэндээ Netflix-ийн сонирхолтой цувралуудын талаар танилцуулах болно.  Netflix 2016 онд анх байгуулагдсанаас нь хойш тасралтгүй үзэж ирсэн өөрийн туршлагаасаа шилдэг 8 цувралыг санал болгож байна. Дарааллаар нь байр эзлүүлэх боломжгүй учраас санаанд орсон дарааллаар нь оруулсан байгаа шүү. 1. Sweet Home (A Netflix origonal series) imdb үнэлгээ: 7.4 Rotten Tomatoes үзүүлэлт: 80% Анги: 1 season, 10 episode Энэхүү цуврал нь naver webtoon-ээс сэдэвлэсэн. Webtoon нь өөрөө маш алдартай байсан болохоор цацагдахаасаа өмнө нь л олны анхаарлыг татаж байсан бүтээл байгаа. Creature бүтээлийн хувьд солонгост амжилттай болсон бүтээл бараг байдаггүй ч Netflix-ээс асар их их хэмжээний хөрөнгө зарцуулсан учраас тэр хэрээрээ хүлээлт ихтэй байсан. Мөн Studio Dragon-тай хамтран бүтээсэн гэдэг нь

[НАНА-зөвлөгөө] Ганнам дүүргийн хамрын мэс засал сайн хийдэг эмнэлэг сонгох тухай 😎😎

Image
Сайн байцгаана уу? Та бүхэндээ ээлжит блогоо хүргэж байна. Сүүлийн үед гадаад төрхөндөө илүү өөртөө итгэлтэй болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэх нь элбэг болсон. Үүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын талаарх хүмүүсийн сонирхол ч  нэмэгдсээр байна.  Хамар нь нүүрний гол төвд байрладаг ба нүүрний ерөнхий харьцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамрын мэс засал нь өөрөө жижиг хэсгийг хамрах ч том өөрчлөлтийг авчирдаг мэс засал юм. Ерөнхий өндөр, хэлбэр нь хамгийн чухал. Дан ганц хамрын нуруу өндөр байх гэлтгүй хамрын үзүүрийн хэлбэр тун чухал юм.  Тиймээс хамрын нурууг өндөрлөх мэс засал гэхээс илүү хамрын нуруу, хамрын үзүүрийг хооронд нь зохиролдуулан мэс заслыг хийх нь хагалгааны үр дүнг дээшлүүлдэг. Эмэгтэй, эрэгтэй хүйс хамаарахгүй хамрын мэс заслыг ихээр хийлгэж байгаа ч эрэгтэй хүмүүсийн хувьд нэн ялангуяа хамрын мэс заслыг голчилж хийлгэдэг. Учир нь хамрын мэс заслын  өмнөх/дараах имиж өөрчлөлт эрэгтэй хүнд илүү байдаг. Энэхүү мэс заслыг нийтлэг хийдэг болсон гээд хөнгөн хандах н

[НАНА-бодит өөрчлөлт]Унжиж, жижгэрсэн хөхийг НАНА эмнэлэгт хэрхэн янзалдаг вэ? | Before&After ✨

Image
Сайн байцгаана уу? Энэ удаагийн мэс заслын блогоороо  хөхний мэс заслын талаар бодит кейс дээр тулгуурлан  мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 🎈🎈🎈 Хүүхэд төрүүлж, хөхүүлсний дараа эмэгтэй хүний хөх хэлбэрээ алдаж, жижгэрэх нь нийтлэг асуудал билээ.  Өнөөдрийн танилцуулах үйлчлүүлэгч бүсгүйн хувьд ч гэсэн  хүүхэд хөхүүлснээс үүдэн хөх нь унжиж, жижгэрсэн бөгөөд энэ асуудлаа  шийдэхээр манай эмнэлэгт хандсан байгаа. Тэрээр хөх томруулах мэс заслын зөвлөгөө авахаар ирсэн ч эмчийн зөвлөгөөний дараа хөх сойх мэс заслыг хөх томруулах мэс засалтай хослуулан хийлгэх болсон. Энэ нь хөхний унжилтыг давхар шийдэж, мэс заслын үр дүнг сайжруулах эмчийн зөвлөгөө байгаа.   Мэс заслын өмнөх үзлэг& зөвлөгөө with Жан Со Юүн эмч Хөх сойх мэс засал нь унжилтын хэмжээнээсээ хамаараад гурван янзын зүсэлтийн аргаар хийгддэг.  Хөх сойлтын талаар дэлгэрэнгүйг доор зургаас!!👇👇 Энэ бүсгүйн хувьд хөх нь хэт их унжилттай биш учраас хөхний толгойн дээгүүр "тал сар" хэлбэрийн зүсэлт хийж сойсон. Ингэж х

[НАНА-бодит өөрчлөлт] Хүнхэр нүд, нүдний хөхрөлтийг хэрхэн засах вэ?

Image
Хүнхэр нүд, нүдний хөхрөлтийг хэрхэн засах вэ?  Нүүрэнд өөх суулгах мэс заслын үр дүнг үзсэн хүмүүс дахин давтаж хийлгэх тохиолдол маш их байдаг.  Томоохон хэмжээний ясны мэс засалгүйгээр нүүрний хэлбэр засагдаж, илүү залуу илүү эрч хүчтэй илүү толигор арьстай харагдах боломжийг өгдөг болохоор энэхүү мэс заслыг хайгчдын тоо маш их.  Манай Монголчуудын нүүрний онцлогт өөх суулгах мэс засал ихээхэн тохирдог. Учир нь шанаа өргөн хамар намхан, мөн хөгширөх тусам нүүрээрээ их турдаг нь биднийг наснаасаа хамаагүй эрт хөгшин овортой харагдуулдаг. Тиймээс өөх суулгах мэс заслын тусламжтой нүүрний зөв хэлбэрийг олоод зогсохгүй, овортой төрхнөөсөө салах боломжтой.  Нүүрэнд өөх суулгахад тохиромжтой хэсгүүдийг дурдвал: 🌟 ---Нүдний доод хүнхэр болон урд хацар---- 🌟 Нүдний доод хүнхэр нь биднийг маш их ядруу гундуу харагдуулдаг хамгийн том дайсан гэж хэлж болно.  Тэгвэл энэ хэсгийг өөх суулгах мэс заслаар дүүргэж өгвөл илүү залуу гэрэлтсэн дүр төрхтэй болох боломжтой юм.  Харин нүдний хүнхэргүй б

[Ким эмч зөвлөж байна] НАНА эмнэлгийн сэтэлгээний мэс заслын онцлог 🙋

Image
Сайн байцгаана уу?  Өнөөдөр та бүхэндээ  НАНА эмнэлгийн сэтэлгээний  мэс заслын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 👀👀👀 Хүний анхны сэтгэгдлийг тодорхойлоход хамгийн том үүрэг гүйцэтгэдэг хэсэг бол нүд юм .  Унжуу, уйтгартай нүдийг засахын төлөөх нүдний мэс засал нь  маш элбэг хийгдэх болсноос гоо сайхны мэс засал гэж хэлэгдэхээргүй хэмжээний хөнгөн ажилбар болоод байна.  Энгийнээр жижиг нүдийг том болгохын тулд давхраа хийлгэдэг хүмүүс байдаг ч   нүдийг томруулахын тулд сэтэлгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байх тохиолдол илүүтэй байдаг.  Ялангуяа ази хүмүүсийн нүдний урд хэсэгт нь  м онгол үрчлээ гэж нэрлэгддэг нугалаас урт байдаг болохоор  давчуу нүдтэй харагдах нь элбэг байдаг.   Энэ төрлийн нүдэнд хамгийн тохиромжтой мэс засал бол урд сэтэлгээ юм.  Мөн нүдний төгсгөл хэсгийг тэлж өгдөг хойш нь сэтлэх мэс заслыг хамт хийлгэдэг. Гэхдээ хойш нь сэтлэх мэс засал нь тухайн хүний нүднээс шалтгаалаад  сэтлэх зай нь хязгаарлагдмал байдаг ба мөн сэтэлсэн ч дараа  эдгэхээрээ урьдын хэвэндэ